Ахин газар өмчлүүлэх гэж байна

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэ сардаа багтаан таван байршилд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлэхээр болжээ. Үүнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт,  Сүхбаатар дүүргийн  Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван ам хамаарагдаж байгаа аж.

Зуслангийн газар өмчлөх иргэн нь тухайн газраа эзэмших эрх авсан байхаас гадна нэг удаа газар өмчилнө гэсэн Газрын тухай хуульд заасан заалттай нийцсэн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, та ахуйн зориулалтаар газар өмчилсөн бол давхар зуслангийн газар өмчлэх эрх үүсэхгүй. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстойг мэргэжлийн байгууллага анхаарууллаа.

Сурвалж: http://medeelne.mn

Гарын авлага

"Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" гарын авлага хэвлэгдэж гарлаа. Дүүрэг, хороодоор тараагдаж байна.

Газар өмчлүүлэх үйл ажиллагааны цахим бүртгэл эхэллээ

Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх үйл ажиллагааны цахим бүртэл явагдаж эхэллээ.

Сурвалж: МM агентлаг / Цагийн хүрд

Сонголт хийх үйл ажиллагааг дахин явуулах, хүсэлт хүлээн авах хугацааг сунгах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газрын байршил, мөн байршил тус бүр дээр хийгдэж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Газар өмчлөлийн цахим системд байршуулж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд А5-аас доошгүй хэмжээтэйгээр,үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-иос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагын вэб хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.

Батлагдсан байршил тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно.

Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулна.

Энэ журмыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллана.   

Цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршлын дагуу иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

Цахим системээс “хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргана.

Хуульд заасан материалаа бүрдүүлэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан иргэний хүсэлтийг дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хүлээн авч, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээлэлтэй тулган шалгана.

Газар өмчлөх тухай өргөдлөө энэ журмын 6.1-д заагдсан материалын хамт бүрдүүлж ирүүлсэн иргэнд өмчлүүлэхээр сонгогдсон нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлнэ.
Мэдэгдлийг хүлээж авсан иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгүүлнэ.

Геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөх газарт эргэлтийн цэг, тэмдэгт суулгаж,  тэмдэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 91 дүгээр тушаал“Хот, тосгон бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.
Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь тодорхой шаардлага, нөхцлийн дагуу геодези, зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил бүрт сонгож, эргэлтийн цэг тэмдэгт суулгах, улаан шугам тавих, газар хүлээлгэн өгөх акт үйлдэх ажлыг нэгдсэн журмаар гэрээгээр гүйцэтгүүлж, гарах зардлыг иргэд хариуцаж төлөх үүрэгтэй.

Геодези, кадастрын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний  өмчлөгдөх газарт мэдэгдлийн дагуу эргэлтийн цэг, тэмдэгт газар дээр нь суулгаж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хил, заагийн газарт  бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийг 3 хувь үйлдэн иргэнд 2 хувийг хүлээлгэн өгнө.

Дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийн 1 хувийг газар өмчлөх иргэнээс хүлээн авч холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргуулахаар нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.

Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж захирамжийг гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Газар өмчлөлийн цахим системд иргэн анх хүсэлт гаргахаас эхлэн өмчлөгдөх газрын байршил болон иргэний сонголтыг автоматаар гүйцэтгэх, сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу 3 сарын дотор зохион байгуулна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил батлагдахаас өмнө Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдаж иргэдээс өргөдөл хүлээн авсан газрууд нь батлагдсан 52 байршилтай давхацсан нөхцөлд хуулийн дагуу иргэдээс хүлээн авч, бүртгэгдсэнтэдгээр өргөдлийг Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Газар өмчилж авсан иргэн өмчилж авсан газартаахашаа, хайс барихдаа геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар акт үйлдүүлэн газарт тэмдэгжүүлсэн эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа барих бөгөөд хашааны хэмжээ, хил заагийг дур мэдэн өөрчлөх, сунгах, хил залгаа бусдын өмчийн газартай давхцуулан барихыг хатуу хориглоно.

Газар өмчлөлийн цахим системд хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлын сонголт хийх үйл ажиллагаа

  • Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг тухайн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу цахим систем автомат үйлдлээр сонгоно.                    
  • Цахим систем иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд   заасан сонголт хийх үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар хүсэлт гаргасан байршилд нэгж талбарын байршил сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.
  • Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага цахим системээс сонгогдсон газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлууд болониргэдийн мэдээллийг дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
  • Цахим системээс хүсэлт гаргасан байршилдаа газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй гэсэн хариу хүлээн авсан иргэн цахим системд хандан хүсэлт гаргахдаа хүлээн авсан баталгаажуулалтын дугаарыг ашиглан дахин цахим системд хандан өмчлүүлэх газрын байршлуудаас сонголт хийн хүсэлт гаргаж болно

“ Газар өмчлөлийн цахим систем”-ийн үйл ажиллагааны дараалал

Иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана. Үүнд:

1. Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч ньиргэндгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ.

2. Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ.

3.Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ.

4. Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно.Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.

5. Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заагдсан материалын хамт өмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана. Тодруулбал,  иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана.
  • Өөрийн овог нэр, регистрийн дугаар, 
  • Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, 
  • Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ. 
Иргэн газар өмчилж авах өргөдөлдөө дараахь баримт бичгийг хавсаргана.
  • Засаг даргын тодорхойлолт

6.Дүүргийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

Өмнө нь гэр бүлийн гишүүд хамтдаа газар өмчилсөн тохиолдолд

Өмнө нь Нийслэлийн Засаг даргын Захирамжаар гэр бүлийн гишүүд хамтдаа өмчилж авсан газраа одоо гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлж бусад гишүүд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бас өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга хийхээр бол яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 20-нд “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А\403 дугаар Захирамж гарган, НИТХ-аас баталсан 2003-2014 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу 340 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2 “а” дахь заалтын дагуу хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь тус тус өмчлүүлэхээр болжээ.

Дээрх захирамжаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар  өмнө нь өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 274 өрхийн газрын бүртгэлийг өөрчилжээ. Түүнчлэн уг захирамж гарсантай холбогдуулан 277 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Газар өмчилж авсан иргэдийн газарт зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.


Анхаарах: Иргэдийн нийтлэг гаргаж байгаа алдаа нь Засаг даргын захирамж гарснаар газраа өмчилж авлаа гэж андуурдаг. Захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар Таны өмчлөх эрх баталгаажна.

Өмчлүүлэх газрын хаягийн зураг

НИТХ-ын Тэргүүлэгчид 2014 оны 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний хэсгийн газрын хаягийн зургийг баталсан.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрын хаягийн зураг гэдэг нь УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэн гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр бичих стандартын дагуу гаргасан зургийг хэлнэ.

Хаягийн зураг гарснаар Таны өмчлөх газар тодорхой хаягтай болж нэгдсэн бүртгэлд орж байгаа юм. Хаягийн зургийг нэгдсэн журмаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гаргана. Тодруулбал,

1. Баянзүрх дүүргийн Хожуулын ам \909 иргэнд\,
2. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёндын ам \4189 иргэнд\,
3. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой \869 иргэнд\,
4. Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булгийн 1-р хэсэг \7504 иргэнд\,
5. Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр \1483 иргэнд\ олгохоор бэлэн болжээ. 


 Баянзүрх дүүргийн Хожуулын ам




Сонгинохайрхан дүүргийн Соёндын ам



Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой



Багануур дүүргийн Тариан булаг



Багахангай дүүргийн Бор-Үзүүр
 

Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын хаягийн зургийг баталлаа


НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын    хаягийн зургийг баталлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 05 сарын 30 өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон  бөгөөд эдгээр байршлуудад газар өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр байршлуудаас 20 байршилд хаягийн зураг гаргажээ.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газруудад хаягын зураг гаргаснаар таны өмчлөх газар тодорхой хаягтай болж байгаа юм.

Хаягийн зургийг гаргахдаа УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэсэн байна.  Журамд хаягжуулахдаа гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр дугаарлана, гудамжны нүүрэн талдаа бус байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь харсан талын гудамжинд хамааруулна, хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй бичнэ гэх зэргээр стандартуудыг нарийн тусгасан байдаг байна.

Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон зуслангийн газрын хаягийн зургийг баталлаа. Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 8 дугаар сараас эхлэн зохион байгуулна гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурвалж: МM агентлаг / Цагийн хүрд

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Баянзүрх дүүргийн 9, 24 дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Цагдуултын ам, 87 га
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Шар хөв, 76 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хожуулын ам, 166 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га
Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Бор үзүүр,160 га 

Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цолмон,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт

Сурвалж: www.ulaanbaatar.mn 

Мэдээлэл авах

Иргэн О-ийн ярьснаар “газрын албан дээр очихоор байдаггүй гадуур ажилтай, хэмжилт хийнэ гээд явсан байдаг. Гадуур их ажилтай байдаг. Би их олон очиж байна. Дүү нарынхаа газрыг хөөцөлддөг. Хөгшин настай хүн хардаг болохоор надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй. Ер нь их албаны хэллэгтэй, нэг бүрчлэн ярьж өгдөггүй, иргэдэд мэдээлэл өгөхдөө энгийнээр ойлгуулах хэрэгтэй байна. Дараалал их, тэнд энд оч, үдээс хойш ингэнэ тэгнэ гээд нэг хүнийг нэлээн хэд явуулж байж бичиг баримтыг нь цэгцэлдэг” гэжээ. Харин Дархан-Уул аймгийн газрын албаны ажилтан М хэлэхдээ “Тухайн хүн ажилтнуудаас зөвлөгөө авч материалаа бүрдүүлсэн тохиолдолд хурдан, харин өөрөө хэн нэгнээс ам дамжиж мэдээлэл авсан хүмүүс уддаг. Жишээ нь, газар эзэмших гэрээ, гэрчилгээ хоёр нийлж байж хүчин төгөлдөр байгаа. Гэвч иргэд үүний аль нэгийг алга болгосон тохиолдол байдаг. Түүнийгээ олж ир гэж бид нар хүчин төгөлдөр зүйл нэхдэг, нөгөө хүн маань хаана хийснээ мэддэггүй. Тэгээд хэд хэдэн удаа явчихаараа хүнд суртал, хээл хахууль авах гэж байна гэдэг бухимдал төрдөг, тэр болгонд заавар зөвлөгөө өгдөг боловч хүн бүр ойлгодоггүй” гэжээ.

Сум, дүүргийн ЗД таны өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэх ёстойг та мэдэх үү? /Хот, орон нутгаар харьцуулсан /


Газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗД газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Үүнийг судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь шийдвэрлэх хугацааг мэдэхгүй байгаа нь газар өмчлөх тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалттай биш байгааг харуулна. Дээрх графикаас харахад орон нутгийн иргэд хотын иргэдээс мэдээлэл бага байна. Тухайн иргэн газраа өмчилж авахын тулд хаанаас, ямар ямар материал бүрдүүлэх талаар өөрийн харъяалагдах хороо, сум дээрээ очиж холбогдох ажилтнаас хамгийн түрүүнд мэдээлэл авдаг. Зарим иргэн хэнтэй уулзаж зөвлөгөө авахаа мэдэхгүй хугацаа алдах тохиолдол гардаг байна.


Сурвалж: USAID, The Asia Foundation, IRIMongolia. “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлан. 2013


ГАЗАР ӨМЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ, ҮЕ ШАТ

Ховдод амьдардаг иргэн Д “Газраа өмчилж авахаар газрын албанд очиход бүрдүүлэх материалын жагсаалт байхгүй, мэргэжилтнүүд нь ийм материал бүрдүүлэх ёстой гэж амаар хэлж өгсөн. Уг нь бүрдүүлэх материалыг бичээд тавьчихвал заавал тэнд дарааллаж зогсоод байх хэрэг байхгүй. Мэдээллийн самбар дээр газар өмчлөлтэй холбоотой тодорхой мэдээлэл байдаггүй, зөвхөн зар, зорилго тавьсан байдаг. Их хүнд сурталтай харилцдаг. Байгаа нөхцөл нь тийм байдаг юм уу, ажил ихтэй байдаг юм уу? Очиход байхгүй нь их байдаг. Газар өмчилж авах материалыг бүрдүүлэхэд нэлээд сунжирдаг” гэж ярьжээ. Дээрх кейсээс харахад иргэд газраа өмчилж авах талаар мэдээлэл хангалттай биш, бүрдүүлэх материал нь тодорхой биш, чирэгдэл ихтэй гэж дүгнэж болохоор байна. Иргэдийн газраа өмчилж авах үе шатыг хууль болон холбогдох журмын дагуу зураглан харуулья.

Иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчлөх үе шат



Сурвалж: USAID, The Asia Foundation, IRIMongolia. “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлан. 2013



ИРГЭН ӨМЧТЭЙ БОЛОХОД ХҮРГЭХ ТУС

Хувийн өмчтэй байхыг үл зөвшөөрдөг байсан социалист нийгмийн үе түүх болж,   иргэд  шударгаар, төрийн хуулийн зохицуулалтаар өмчтэй болох боломж 1992 оны шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн удаа тохиосон билээ. Тухайлбал, эхнийх нь 1990-ээд оны эхээр цэнхэр, ягаан тасалбар болох хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаат компанийн хувьцааг иргэн бүр авах боломж бүрдүүлсэн засаг төрийн шийдвэр байлаа. Энэ үед 447 мянган иргэн цэнхэр, ягаан тасалбараар хувьцаат компанийн хувьцаа авсан гэдэг. Зах зээлийн эдийн засгийн харилцааг таниж мэдээгүй, учрыг олж хувийн өмчтэй болох ойлголтгүй, мөн иргэддээ хүргэх мэдээлэл дутмаг зэргээс шалтгаалан зарим нь тухайн эрхийн бичгээ үнэ цэнэгүй болгоод үгүй хийсэн гашуун түүх бий. Эрхийн бичгээ тэр үед хэрэгтэй байдлаар ашиглаж ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, эсвэл бизнесийн гарааны эхлэл болгон  өмчтэй болсон иргэд  дээрх тоогоор хэмжигдэх бөгөөд бусад иргэд боломж байсан ч хоосон хоцорсон гэсэн үг л дээ.  Бидний хайхрамжгүй бүдүүн тоймын сэтгэлгээ, хувийн өмчтэй байх боломж хязгаартай байсан орчин өөрчлөгдсөнийг анзаарахгүй өнгөрсөн бодит үнэн л энэ юм.


Юу чухам өөрчлөгдөж байгааг анзаарсан, эсвэл хувийн өмчтэй байхыг ойлгосон хэсэг нь  магадгүй өмчтэй болж зах зээлийн шуурганд ядууралд өртөхгүй өдийг хүрсэн бизээ. Дараагийн боломж нь  Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсний дагуу Монгол Улсын Их Хурлаас 2009 оны  арваннэгдүгээр сард баталсан Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар нээгдсэн билээ. Өөрөөр хэлбэл,  Хүний хөгжлийн санг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлж иргэдэд хувь хишиг хүртээхээр шийдвэрлэжээ.  “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолоор батлагдаж, мөн ондоо шинэчлэгдсэн байна.

Энэ журам нь дээр дурдсан мөнгийг бэлнээр олгох уу, хувьцаа хэлбэрээр өгөх үү гэдгийг зохицуулжээ. Одоогоор 300 мянгаад иргэн бэлэн мөнгө хэлбэрээр тухайн хувь, хишгийг хүртсэн боловч “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг авах эрх үүссэн  бусад иргэд  өмчтэй болох хоёр дахь боломжоо хир анхаарч, хөөцөлдөж байгаа нь бас оньсого мэт байна. Уг нь тухайн иргэнд эцэг эх нь өвлөж, өмч хөрөнгөтэй, эдийн засгийн хувьд хараат бус байдалтай болгож  байгаа мэт энэ боломжийг иргэд маань алдахгүй баймаар. Засаг төр ч амлалтаа биелүүлмээр цаг үе тохиож байна. Хичнээн иргэн дээрх хувьцаа “миний өөрийн өмч” гэдгийг анзаарч байгаа юм болдоо. Үнэт цаасны зах зээл хөгжил, төлөвшлөө олж байгаа энэ цаг үед үнэт цаас болон түүний арилжаа, ашиг орлогын талаар мэдлэг мэдээлэл хир хүртээмжтэй байгаа нь ч тодорхой бус байна.   Ер нь аливаа хууль шийдвэрийг хүнд, иргэнд хүргэх зөв тогтолцоо бидэнд дутагдалтай, түүнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэх албан хаагчдын мэргэшсэн байдал алдагддагаас гарсан шийдвэр шоу тоглолт болоод өнгөрөх тохиолдол их байна. Иргэдийн эрх зүйн ухамсар, боловсролд анхаарал хандуулах цаг аль хэдий нь болжээ. Энэ нь бүх иргэдийг хуульч болгох тухай асуудал биш бөгөөд иргэн хүн ядаж л гарч буй хууль өөрт нь үнэ төлбөргүй өмчийг бий болгож байгааг ойлгож мэдрэх сөхөөтэй болгох тухай л асуудал юм.  Хувьцаа эзэмшигч боломжтой үед хувьцааны ханшаар орлогоо өсгөж болдийг зааж өгсөн ч болно шүү дээ.

Иргэн  өмчтэй болох гуравдах эрх зүйн боломж нь Газрын тухай хуулиар нээгдсэн юм.  2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” хэмээн 1992 оны шинэ Үндсэн хуульд заасан боломжийг бататгасан юм. Мөн онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд 2008 онд өөрчлөлт орж, Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр заасан билээ.  Өмнө нь гэр бүлийн гишүүд хамтдаа тухайн газраа өмчилдөг байсан бол энэ өөрчлөлтөөр иргэн бүр  нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхтэй болсон юм.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил зориулалтаас хамааран нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд  0.5 хүртэл га, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт  /сумын төвөөс бусад/ 0.07 хүртэл га байхаар тогтоосон байна. Иргэн нь хот, тосгон бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газрыг өмчилж болно. 2008 оны өөрчлөлтөөс өмнө гэр бүлийн гишүүд хамтдаа хашааны газраа өмчилж байсан бол одоо нэг хүндээ шилжүүлж, бусад нь шинээр газар өмчлөх боломжтой болсныг иргэд анхаарахгүй өмнө нь газраа өмчилсэн хэмээн ойлгох тохиолдол байна.

Гэрэл зураг: medee.mn

Удаа дараагийн судалгаануудаас харахад улсын хэмжээнд нийт иргэдийн 11.8 хувь, нийслэлийн иргэдийн 8 хувь нь л газраа өмчилж, эдийн засгийн хараат бус байдлаа баталгаажуулжээ. Эндээс харвал иргэд өмчтэй болох боломжоо өмнөх  хоёр тохиолдолтой адил анзаарахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.  Нийслэл Улаанбаатарт одоо нэгдүгээрт, эзэмших гэрчилгээтэй болон гэрчилгээгүй өөрийн амьдарч байгаа хашааны газраа дүүргийн газрын албанд өргөдөл гарган өмчилж авч болно, хоёрдугаарт, зуслангийн газраа хэн нэгнийхээ нэр дээр өмчлөн авах өргөдлөө дүүргийнхээ газрын албанд гаргаж, зохих шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар өмчилж болно, гуравдугаарт, НИТХ-аас өнгөрсөн онд гаргасан шийдвэрийн дагуу гэр бүл, ахуйн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 7 дүүргийн 52 байршилд цахим хэлбэрээр өргөдлөө өгч газар өмчилж болно.

Иргэд маань газрыг өмчлөх түүнчлэн эзэмших, ашиглах харилцааны хууль зүйн үр дагаврыг сайн ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Иргэдээ өмчтэй болход нь туслалцаа үзүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсэд хэрхэн цахимаар өргөдөл гаргаж газар өмчлөн авч болох мэдээллийг түгээх ажлыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр гуравдугаар сараас эхлэн хийж байна. Энэ хугацаанд сонгогдсон 52 байршилд иргэдэд шинээр газар өмчлүүлэх газруудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, тухайн байршилд газар өмчлүүлэх шинэ журам боловсрогдон гаргах процесс удааширч байгаагаас  иргэдийн хүлээлт бий болоод байна. Цахим хэлбэрээр газар өмчлөх өргөдөл хүлээн авах болсон нь авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд цахимаар газар өмчлөх өргөдлөө гаргах боломжтой болж,  дүүргийн газрын албан дээр дараалал үүсч, хүндрэл учирдаг байсныг арилгах, иргэд газраа сонгож буугаад дараа нь бичиг баримт хөөцөлддөг буруу зуршлыг арилгах, газар өмчлөлийн асуудлыг эмх цэгц, дэг журамд оруулж байгаагаараа ач холбогдолтой юм.

Газар өмчлөх өргөдлийг цахимаар авах тохиолдолд тодорхой тооны хүнд өмчлүүлэх газар дээр тэр тооноос олон хүний өргөдлийг авч сонгогдсон хүмүүс нь өмчлөх эрхээ баталгаажуулана. Өөрөөр хэлбэл бүртгэх, сонгох ажлыг тусгайлсан программын дагуу компьютер гүйцэтгэнэ. Интернет орж мэдэхгүй,  комьютер хэрэглэж үзээгүй хүмүүсийн хувьд бэрхшээл үүсэх бөгөөд тийм бэрхшээл үүсч болох хүмүүст урьдчилан сургалт хийж эрхийг нь хангах боломжийг бүрдүүлэхэд төрийн байгууллага анхаарах шаардлагатай байна.  ТҮЦ машины тоог олшруулах, түүн дээр ажиллах иргэдийг сургаж дадлагажуулах шаардлага хамгаас чухал боллоо. Хороодод байгаа иргэний танхимаар дамжуулан иргэдийг удрьдчилан мэдээлэлтэй болгож, цахимаар газар өмчлөх өргөдлөө гаргах сургалт, дадлага хийлгэх хэрэгтэй юм. Энэ боломжийг ядуу, нэн ядуу иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэдээлэлгүй байгаа иргэд хүртэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хөрөнгийн хуваарилалтад иргэд тэгш эрхтэй оролцох нөхцлийг бүрдүүлж, иргэн нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авахад нь бодитой туслалцаа хэрэгтэй. Хэдийгээр иргэд сайн дурын үндсэн дээр  газар өмчлөх эрхээ  хэрэгжүүлэх ёстой боловч зах зээлийн эдийн засаг хөгжиж буй үед өмчтэй болох боломжид нь тус болох мэдээлэл хамгаас чухал юм. 

В. Удвал /Төслийн зохицуулагч, чөлөөт судлаач/      

Кадастрын зургийн үйлчилгээ: Шинээр мэдээллийн санд оруулж, бүртгэх

Бүрдүүлэх баримт бичиг:
(ГХГЗЗГ-ын даргын 2005 оны 38-р тушаал)
Нийслэлийн газрын албаны даргын "Нийслэлийн газрын албаны мэдээллийн сан, архив дахь мэдээллийн нууцлал, тэдгээрийг хамгаалах журам" 2004 он

  1. Газрын гэрчилгээний хуулбар буюу дүүргийн Засаг даргын захирамж
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Хорооны засаг даргын хаягийн тодорхойлолт (маягтаар)
  4. Кадастрын зураглал хийх эрх бүхий этгээдээр хийлгэсэн тухайн газрын кадастрын зураг

Асуудал шийдвэрлэх хугацаа: 7-14 хоногийн дотор

Үйлчилгээний хөлс (төгрөгөөр):
  1. Иргэний үнэмлэхний хуулбар (тарифаар)
  2. Газрын гэрчилгээний хуулбар (тарифаар)
  3. Кадастрын зураг хийлгэх үнэ 35'000 - 50'000
  4. Хорооны засаг даргын тодорхойлолт 200
  5. Кадастрын зургийн үнэ 2500

Кадастрын зураглал гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүд

Нийслэлийн газрын албанд бүртгэлтэй, кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт

1. "Геоид" ХХК. Утас 326204, Ленин клубын урд
2. "Мон мет" ХХК. Утас 318294, Спортын төв ордоны арканд
3. "Геомастер" ХХК. Утас 323211, Баруун дөрвөн зам, 11-р сургуулийн урд
4. "Аэрогеодези" ХК. Утас 324047, Баруун дөрвөн зам, Элба төвийн хажууд
5. "МепСкин" ХХК. Утас 99107675, Урт цагаан, 4-р корпус
6. "Топ сүрвэй" ХХК. Утас 323690, "Зоос гоёл" ХК-ий байранд
7. "Голденлайн" ХХК. Утас 451349, ХХААЯам, Хоршоологчдын байр 409
8. "Бест сүрвэй" ХХК. Утас 99059076, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно, Ослер
9. "Монмеп" ХХК. Утас 310134, Циркийн баруун талд, Саппоро зочид буудал
10. "Геосет" ХХК. Утас 330916, "Зоос гоёл" ХК-ий байранд
11. "Геокад" ХХК. Утас 452676,  ХХААЯам, Хоршоологчдын байр
12. "Монзенит" ХХК. Утас 328700, Чингэлтэй дүүргийн зүүн талд, арканд, "Натур төв" 35
13. "Дирекцион" ХХК. Утас 99126453, СУИС-ийн хойно, "Вертикаль" ХХК-ий байранд
14. "АТТП" ХХК. Утас 315605, Урт цагаан, 2-р корпус, 2 давхарт
15. "Кард сүрвэй" ХХК. Утас 452860, Зүүн дөрвөн зам
16. "Шинэ кадастр" ХХК. Утас 99172224, Хүнсний 1-р дэлгүүрийн урд, Альфа төв
17. "ASME Mon" ХХК. Утас 96658979, ЧДЗДТГ-ын урд Тэрх цагаан нуур компаний байр
18. "Ширээгийн шугуй" ХХК. Утас 319891
19. "Инженер геодези" ХХК. Утас 322804, Хүнсний 20-ийн ард
20. "Газар сервис" ХХК. Утас 99080900, Хүнсний 1-р дэлгүүрийн урд
21. "Оюу сүрвэй" ХХК. Утас: 301765, БГД, Варьете бизнес төв, 409
22. "Хэт" ХХК. Утас 631584, Таван шар
23. "Эрэл" ХХК. Утас 91817279,
24. "Налуужим" ХХК. Утас 99005227,
25. "Онгихайрхан" ХХК. Утас 99247186,
26. "Лэнд мэп" ХХК. Утас 99133000,
27. "Геоботаник" ХХК. Утас 55255288,
28. "Эм Жи Си Инженеринг" ХХК. Утас 99111481,
29. "Комптрейд" ХХК. Утас 317776,
30. "Голубой Камень" ХХК. Утас 467210
31. "Бориг тэс" ХХК. Утас 99054832,
32. "Геоценоз" ХХК. Утас 331777,
33. "Топреференц" ХХК. Утас 322567, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно, Ослер төв
34. "Вайлд хорс" ХХК. Утас 70151525,
35. "Барга-Уул" ХХК. Утас 88019017, 5-р сургуулийн ард 43-р байр
36. "Галдэлгэр" ХХК. Утас 99148424, СХД, 14-р хороо, 13-р байр
37. "Эрдэнэ сүрвэй" ХХК. Утас 316864,
38. "Би Эс Энд Би" ХХК. Утас 99810458,
39. "Хасмарк" ХХК. Утас 99089568,
40. "Орд геод" ХХК. Утас 305231,
41. "Сөөм газар" ХХК. Утас 88909620, Налайх, 1-р хороо, Бадарлын 3
42. "Ану сүрвэй" ХХК. Утас 95882395,
43. "Дижитал мэппинг" ХХК. Утас 368673, БГД, Жамсранжавын гудамж -25,
44. "Лэнд мэжор" ХХК. Утас 315897, БЗД, 13-р хороолол, 36/2 байр
45. "Цахир хад" ХХК. Утас 252753, ТБД андуудын урд 13 давхар барилга
46. "Тэнхлэг уул" ХХК. Утас 88070219, СХД-ийн хойно, 5-р хороо, "Назу" ХХК-ий байр
47. "Суурь пирамид" ХХК. Утас  99052632, Налайх дүүрэг
48. "Ланрес" ХХК. Утас 99119238
49. "Ти Ти Эйч Жи" ХХК. Утас 99118158, ЧД, Жуулчны гудамж, Урт цагааны 2-р давхар 303 тоот
50. "Бэйс Пойнт" ХХК. Утас 99031260
51. "Дал-Далай" ХХК. Утас 99290324, ХУД 1-р хороо, 19-р хороолол 33-13
52. "Авир" ХХК. Утас 99116131, БЗД
53. "Моторс Ойл" ХХК. Утас 96607977, ХУД, 2-р хороо, ХУДЗДТГ-ын хойно, зуухны ашиглалтын газрын 1
54. "Сэт сүрвэй" ХХК. Утас 99098079, ЧД, Бага тойруу, Сувд төв 201 тоот
55. "Ланд сүрвэй" ХХК. Утас 99792078, БЗД 13-р хороо
56. "Ундрах хүч" ХХК. Утас 99118072, БГД 2-р хороо, 2-р хороолол, 63-2
57. "Дарьяажин" ХХК. Утас 99671947, БГД, Комплекс импорт
58. "Баянбалж" ХХК. Утас 88825685, БГД, 8-р хороо7-3-р байр1 давхарт
59. "Классик Лэнд" ХХК. Утас 96682333, СБД 16-р хороо, Сэлх гудамж
60. "Гурван хорол" ХХК. Утас 99729059, БД 7-р хороо, Хувьсгалчдын - Г 512
61. "Топазияа" ХХК. Утас: 91013331, СХД 16-р хороо, 1-р хороолол 27-101
62. "Экситос" ХХК. Утас: 99093157, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно
63. "Эрдэнэс цэций сүрвэй" ХХК. Утас 99701070, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
64. "Геоцацрал" ХХК. Утас 99086801, Ундрам плаза 33 тоот

Land Run

1990 ээд оны дундуур Монголын үдэсний телевизээр гардаг байсан гайхамшигтай орчуулга, дуу оруулалттай олон сайхан дэлгэцийн бүтээлүүдийн нэг болох Far and Away киног эргээд санъя. Сайхан амьдралын төлөө шинэ тивд хөл тавьсан иргэд хэрхэн газартай болж байсныг болон газар хэчнээн үнэ цэнэтэй өмч болохыг сэтгэлд хоногштол харуулсан байдаг билээ.



"Land Run of 1889" буюу1889 оны 4-р сард АНУ-ын Оклахома мужид явагдсан өргөн хүрээний газар өмчлөх эрхийн төлөөх уралдааны түүхэн үйл явдлыг энэхүү дэлгэцийн бүтээлд дүрслэн үлдээсэн байдаг ажээ.

"ТҮЦ МАШИН" -ыг хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэглээ маш энгийн. Иргэний цахим үнэмлэхээ зааврын дагуу машинд хийхэд дэлгэц дээр хүссэн мэдээлэл, лавлагааг авах цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэцэн дээр таны хүссэн лавлагаа мэдээлэл гарч ирнэ. Тэр үед лавлагаа, мэдээллийн хураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ. Машины доод хэсгээс гарч ирэх тасалбарыг аваад хадгалах шаардлагатай. Учир нь уг тасалбар таны мэдээллийг хэвлэсэн үнэт цаасны хамт байснаар албан ёсны баримт болох ажээ. Мөн бэлэн мөнгөгүй яваа бол банкны цахим зартаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой юм.

"ТҮЦ МАШИН" -ы байршил

“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:
  • Санал хүсэлт, өргөдөл гомдол
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Таны ажиллаж, амьдарч буй орчинтой хамгийн ойр байрлах ТҮЦ машины байршлуудтай доорх дэвсгэр зурагнаас танилцана уу.



View ТҮЦ машины байршил in a larger map

Газраа өмчилж авсаны давуу тал

  • Иргэдийг хуульд заасан эрхийнх нь хүрээнд өөрийн өмчтэй болгох
  • Газрын эдийн засгийн чадавхи нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болно.
  • Иргэд газраа өмчилсөн тохиолдолд газар дахин төлөвлөлтөнд оруулахад санаа зовох зүйлгүй байна.
  • Газрын дахин төлөвлөлтөнд иргэдийн газар саадгүй орох нөхцөл бүрдэнэ.
  • Газрын дахин төлөвлөлтөнд хамрагдаж байгаа хашааны газар бүр эрхийн нэг хэлбэртэй байвал иргэд төдийгүй гүйцэтгэгч байгууллагын хувьд тус ажилд зарцуулах хугацаа, зардал хэмнэнэ.
  • Газрын зөрчил, маргаан тодорхой хэмжээгээр буурсан байна.
  • Газрын үнэн зөв, нэгдсэн мэдээллийн сантай болно.

Газар өмчлөх эрхийг баталгаажуулах

Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль" -д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.

Нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай

  • Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй.
  • Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө.
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт хүсэхдээ иргэн дараах материалыг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Үүнд:
  1. Иргэний үнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан). Жич: Цахим иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авч лавлагааг үндэслэн тодорхойлолт олгоно.
  2. Өргөдөл (Өргөдлийг иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ, хуулбарласан цаасны ард бичээрэй). Та хүсэлт гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
  • Өргөдлийг гараар бичиж, ямар аймгийн ямар суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ. 
  • Тодорхойлолтыг зөвхөн нийслэлийн иргэн болон нийслэлд оршин сууж байгаад хөдөө орон нутагт шилжсэн иргэдэд гаргаж өгнө 
  • Тодорхойлолтыг зөвхөн орон нутагт хандан гаргах бөгөөд нийслэлийн дүүргүүдэд хандан гаргахгүй болохыг анхаарна уу.
  • Та гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хамтран газар өмчилсөн тохиолдолд нотариатаар орж хамтран өмчлөгч хасуулах гэрээ хийж, харъяалах дүүргийнхээ газрын албанд хандан гэр бүлийн аль нэг гишүүн дээр тухайн газраа үлдээн үлдсэн иргэнээс бусад гишүүд нь дахин газар өмчлөх эрхтэй.
  • Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт өгнө.

Газрын гэрчилгээний үнэ төлөх дансны дугаар

  • Хүлээн авагч байгууллага:
  • Банкны нэр:
  • Дансны дугаар:
  • Гүйлгээний утга: Гэрчилгээний үнэ
  • Төлбөрийн хэмжээ: Иргэн 20'000 төг. (Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай), Иргэн, ААН, байгууллага 70'000 төг. (Гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтаар)

Газрын төлбөр төлөх дансны дугаар

  • Хүлээн авагч байгууллага:
  • Банкны нэр:
  • Дансны дугаар:
  • Гүйлгээний утга:
  • Төлбөрийн хэмжээ:

Эзэмшиж буй газраа өмчилж авахад бүрдүүлэх материал

  1. Өмчлөх өргөдөлийн маягт бөглөх
  2. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ (Эх хувь)
  4. Цахим үнэмлэхний хуулбар
  5. Газрын кадастрын зураг (Эх хувь)

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд бүрдүүлэх материал

  1. Өргөдөл, Албан бичиг (Гэрчилгээ хүчингүй болгуулах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт)
  2. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан тухай баримт. Сонингийн хүчингүй болгосон хэсгийн хайчилбарыг тодруулж хавсаргах (Овог, нэр, гэрчилгээний дугаар болон захирамжийн огноо дугаараар нь зарлуулна)
  4. Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас тодорхойлолт авах (100 айлд байдаг)
  5. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас эд хөрөнгөтэй эсэх архивын лавлагаа
  6. Цахим үнэмлэхний хуулбар
  7. Газрын кадастрын зураг

Газрын кадастрын зурагт өөрчлөлт (нэр, хаяг өөрчлөх) оруулахад бүрдүүлэх материал

  1. Өргөдөл
  2. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар
  4. Цахим үнэмлэхний хуулбар
  5. Газрын кадастрын зураг (Эх хувь)
  6. Хариуцсан мэргэжилтэний зөвшөөрсөн тухай тодорхойлолт

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЭЭ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
  2. Хорооны засаг даргын тодорхойлолт
  3. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ (Эх хувь)
  4. Цахим үнэмлэхний хуулбар
  5. Газрын кадастрын зураг (Эх хувь)
  6. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөр төлсөн баримт (Төлбөрийн байцаагчтай уулзах)

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЭРХ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ (Эх хувь)
  2. Хорооны засаг даргын тодорхойлолт
  3. Эрх шилжүүлж байгаа болон шилжүүлэн авагч 2 талын өргөдөл
  4. Нотариатаар батлагдсан эрх шилжүүлсэн тухай гэрээ (Эх хувь)
  5. Газрын кадастрын зураг (Эх хувь)
  6. Нас барсан бол нас барсан гэрчилгээний хуулбар, нотариатаар батлагдсан өв залгамжлах гэрчилгээ (Эх хувь)
  7. Газрын төлбөр төлсөн баримт

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Өргөдөл
  2. Хорооны засаг даргын тодорхойлолт
  3. Цахим үнэмлэхний хуулбар
  4. Газрын кадастрын зураг
  5. Газрын төлбөр төлсөн баримт

ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ

1992 оны шинэ Үндсэн хуулиар эдийн ба эдийн бус баялаг эзэмшигчийн эрх, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн харилцааг хуулиар хамгаалах үндсийг тодорхойлсон билээ. Тухайлбал, шинэ Үндсэн хуулиас өмнө “өмч” хэмээх  ойлголтыг нүдэнд  үзэгдэж, гарт баригдах бодит зүйл гэж төсөөлж хуульчилдаг байсан бол 1992 оны Үндсэн хуулиар нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлээс гадна эдийн харилцаа өмч юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 

1990-ээд оны эхэн үед бид өмч хувьчлалын асуудалд бодит өмчийн сэтгэлгээгээр хандаж, тухайн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөж зах зээлд өрсөлдөх ямарч мэдлэггүй боловч том объектыг худалдан болон “бусад аргаар” хувьчилж авбал баян болно гэсэн сэтгэлгээгээр социализмын үед байсан бүх үйлдвэрүүдээ бусниулсан билээ. Өмч хувьд очсон нь сайн хэрэг боловч олон зуун мянган ажилчид ажилгүй болж ядууран, хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбарууд  бүгд хаалгаа барьсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай бидний мэдлэг хичнээн “андуу ташаа” байсныг харуулж билээ. Тэрхүү үйлдвэрийн объект нь ашиг өгөхөөс илүү ур чадвар бүхий ажилчид нь баялаг бүтээж, түүнийг удирдах менежментийн харилцаа өмчийг бий болгон аривжуулдаг гэдгийг одоо ч дутуу үнэлсээр байна.  Ер нь үл хөдлөх эд хөрөнгө гэж юу вэ? Эрх зүйн шинжлэх ухаанд “газар болон түүнтэй салшгүй холбоотой, устгах буюу зориулалтыг нь өөрчлөхгүйгээр шилжүүлэн байршуулах боломжгүй барилга, байгууламж”-ийг үл хөдлөх хөрөнгө гэдэг байна. 

Суурин соёл иргэншилтэй хүмүүсийн эрхлэх аж ахуй нь газар тариалан, үйлдвэр, уурхай, тэдгээр нь газартай салшгүй холбоотой. Монголчууд эрхлэж буй аж ахуйгаа үр ашигтай байлгах гэж билчээр хөөн амьдардаг. Бас сонирхолтой нь уурхайгаас газрын баялгийг ухаад дуусгадаг. Мал сүрэг билчээр сайтай л бол өсөж үрждэг, эдийн засгийн үр ашиг өндөртэй. Эндээс л суурин болон нүүдлийн соёл иргэншлийн ялгаатай соёл харагддаг юм. Монголын эдийн засгийн үндэс болох мал сүрэг, түүнийг эдийн засгийн үр ашигтай байлгах билчээрийн газартай холбоотой асуудлууд бидний өрнөдөөс ялгагдах соёлын ялгааг харуулдаг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-д байгаа “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиуд батлагдан мөрдөгдөж байна.

 Монгол улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэн  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хот суурин газар, газар өмчлөх боломжтой.  Хэдийгээр 10 гаруй жилийн өмнөөс Монгол Улсын иргэд гэр бүлээрээ болон 2008 оноос иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон боловч газар өмчлөлийн эдийн засгийн харилцааг тэр бүр ойшоохгүй, газрын харилцаатай холбоотой бүтэц, зохион байгуулалт оновчтой биш байгаагаас энэ ажил нилээд удаашралтай байна. 2013 оны 10 дугаар сард АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын Засаглал ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлангаас үзвэл нийт иргэдийн зөвхөн 11.8 хувь нь л газраа өмчилж авчээ. Өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах сэтгэлгээ бас л биднээс хол хөндий хэвээр байна. Өмчлөлийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад туслах төрийн үйлчилгээ ч тодорхой бус байгаагаас нэгэнт хувьчилж авсан газраа алдахаас бүгд л айдаг байна.  Уг нь өмчилж авсан газраа өв залгамжилж, барьцаалж, түрээсэлж, худалдаж болохыг л эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэж үздэг төдийгүй түүнийг хөрөнгийн эрхээр дамжуулан хэрэгжүүлдэг.

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш арван жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн 8 орчим хувь нь л өөрийн нэр дээр газраа өмчилж авсан байна.  НИТХ-аас өнгөрсөн 2013 онд гарсан шийдвэрийн дагуу гэр бүл, ахуйн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 7 дүүргийн 52 байршлын 15309 га газрыг нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон байна. Уг тогтоолын дагуу нийслэлийн 164620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх ажээ. Энэхүү ажлыг зохион байгуулахдаа цахим хэлбэрээр, ТҮЦ машинаар өргөдлийг хүлээн авч газар өмчлөхөд төрийн албан хаагчдын оролцоог багасгах улс төрийн шийдэлд бас хүрсэн байна. Мөн  4 дүгээр сарын 1-ээс уг ажлыг эхлэхээр болсон нь иргэдэд багагүй хүлээлт үүсгэснийг www.umch.ub.gov.mn цахим хуудсанд үлдээсэн иргэдийн сэтгэгдэлээс харж болох юм. Тиймээс уг хугацааг хойшлуулж, бэлтгэл ажлыг хангах шийдвэр саяхан гарлаа.

Иргэд маань урт хугацаатай баталгаатай хөрөнгийн эрхтэй байх нь тэдэнд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд  оруулах боломж олгоно. Юуны өмнө хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог сайжруулсанаар хөрөнгийн худалдаа, борлуулалт бусад үйл ажиллагааг баримтжуулан хөрөнгийн эрхийн баталгааг бий болгоно. Газар өмчлөл албан ёсны болоход хөрөнгийн эрхийн бүртгэл чухал ач холбогдолтой төдийгүй газар өмчлөхөд тэгш оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөрөнгийн эрхийн бүртгэлийн байдлыг харах боломжийг бий болгодог байна.

Дээр дурдсан Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны дүнгээс харвал газраа өмчлөн авч буй иргэд газар өмчлөх шийдвэрийг эрх бүхий байгууллагаас аваад хөрөнгийн эрхийн бүртгэлээ хийлгэхгүй байх тохиолдол их байна. Бас газар өмчилж авах нь иргэдийн амьжиргааны түвшин, газар өмчлөлийн талаар олж авч буй мэдээлэлтэй нь шууд хамааралтай байна. Манай орны хувьд  гэр бүлийн өмчийн харилцаа болон хөрөнгийн зах зээл сул хөгжсөнтэй холбоотойгоор иргэдийн өмчилсөн газар сонгодог утгаараа зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа төдийгүй иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн өгөөж ашгийг ойлгохгүй   хүндрэлүүд бий болж байна. Газрын үнэлгээ нэг мөр тодорхой хийгдээгүй, хотын аль зэрэглэлийн бүсэд байгаагаас хамааруулан газрын нэгдсэн үнэлгээг тогтоож өгөөгүйгээс газрын үнэ цэнийг ойлгох ойлголт бага байна. Харин мэдээлэлтэй байгаа төрийн албан хаагчийн хувьд байдал өөр бөгөөд “газрын наймаа” гэх хэлц үг бодит утгаа алдахгүй байна.

Иргэд газар өмчилж авах талаарх мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн ойлголт мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа нь иргэд газар өмчлөлийн асуудалд ач холбогдол өгөхгүй, газар өмчилж авахад идэвхигүй хандаж байгаагаар илэрч байна. Иймээс АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Ил тод байдлыг дэмжих иргэний нийгмийн түншлэл”-ийн хүрээнд газар өмчлөлийн талаар иргэдэд хүргэж буй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бэлтгэж хүргэх, тайлбарлан таниулах ажлыг нийгмийн эмзэг ядуу, боловсрол багатай хүмүүс болон бусад тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан сургалт явуулах, газрын харилцаатай холбоотой байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд “Иргэдийн газар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах нь” бичил төсөл 3 дугаар сарын 3-аас 6 дугаар сарын 30-ийг дуустал хэрэгжиж байна.

Иргэд газар өмчилж авсанаар үл хөдлөх хөрөнгөтэй болж, орлогоо нэмэгдүүлэн, амьдралаа сайжруулахад тухайн төсөл бага боловч нөлөөлж, иргэдэд тодорхой мэдлэг мэдээлэл өгөх боломжтой юм. Энэ хүрээнд газар үл хөдлөх хөрөнгийг хэрхэн өмчилж авах, эзэмших, захиран зарцуулах, үр ашгийгамьдралаа дээшлүүлэхэд хэрхэн ашиглах аргачлал бүхий мэдээлэл өгөх, энэ талаарх хуулийн зүйл заалтыг мэдэх, зөв ойлгож ухаарах мэдээлэл, мэдлэг олгох, газар өмчлөх эрхээ баталгаажуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлж чадсан иргэдийн амжилт сургамжийг бусдад түгээх ажлуудыг хийнэ. Эдгээр нь газар өмчлөлийн талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, сэтгэлггээ хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

В. Удвал-Төслийн зохицуулагч, чөлөөт судлаач

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ