Өмнө нь Нийслэлийн Засаг даргын Захирамжаар гэр бүлийн гишүүд хамтдаа өмчилж авсан газраа одоо гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлж бусад гишүүд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бас өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга хийхээр бол яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай.
Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 20-нд “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А\403 дугаар Захирамж гарган, НИТХ-аас баталсан 2003-2014 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу 340 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2 “а” дахь заалтын дагуу хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь тус тус өмчлүүлэхээр болжээ.
Дээрх захирамжаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмнө нь өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 274 өрхийн газрын бүртгэлийг өөрчилжээ. Түүнчлэн уг захирамж гарсантай холбогдуулан 277 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Газар өмчилж авсан иргэдийн газарт зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.
Анхаарах: Иргэдийн нийтлэг гаргаж байгаа алдаа нь Засаг даргын захирамж гарснаар газраа өмчилж авлаа гэж андуурдаг. Захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар Таны өмчлөх эрх баталгаажна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment