Цахим системээс “хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргана.
Хуульд заасан материалаа бүрдүүлэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан иргэний хүсэлтийг дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хүлээн авч, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээлэлтэй тулган шалгана.
Газар өмчлөх тухай өргөдлөө энэ журмын 6.1-д заагдсан материалын хамт бүрдүүлж ирүүлсэн иргэнд өмчлүүлэхээр сонгогдсон нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлнэ.
Мэдэгдлийг хүлээж авсан иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгүүлнэ.
Геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөх газарт эргэлтийн цэг, тэмдэгт суулгаж, тэмдэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 91 дүгээр тушаал“Хот, тосгон бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.
Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь тодорхой шаардлага, нөхцлийн дагуу геодези, зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил бүрт сонгож, эргэлтийн цэг тэмдэгт суулгах, улаан шугам тавих, газар хүлээлгэн өгөх акт үйлдэх ажлыг нэгдсэн журмаар гэрээгээр гүйцэтгүүлж, гарах зардлыг иргэд хариуцаж төлөх үүрэгтэй.
Геодези, кадастрын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөгдөх газарт мэдэгдлийн дагуу эргэлтийн цэг, тэмдэгт газар дээр нь суулгаж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийг 3 хувь үйлдэн иргэнд 2 хувийг хүлээлгэн өгнө.
Дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийн 1 хувийг газар өмчлөх иргэнээс хүлээн авч холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргуулахаар нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.
Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж захирамжийг гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Газар өмчлөлийн цахим системд иргэн анх хүсэлт гаргахаас эхлэн өмчлөгдөх газрын байршил болон иргэний сонголтыг автоматаар гүйцэтгэх, сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу 3 сарын дотор зохион байгуулна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил батлагдахаас өмнө Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдаж иргэдээс өргөдөл хүлээн авсан газрууд нь батлагдсан 52 байршилтай давхацсан нөхцөлд хуулийн дагуу иргэдээс хүлээн авч, бүртгэгдсэнтэдгээр өргөдлийг Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
Газар өмчилж авсан иргэн өмчилж авсан газартаахашаа, хайс барихдаа геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар акт үйлдүүлэн газарт тэмдэгжүүлсэн эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа барих бөгөөд хашааны хэмжээ, хил заагийг дур мэдэн өөрчлөх, сунгах, хил залгаа бусдын өмчийн газартай давхцуулан барихыг хатуу хориглоно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment