“ Газар өмчлөлийн цахим систем”-ийн үйл ажиллагааны дараалал

Иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана. Үүнд:

1. Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч ньиргэндгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ.

2. Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ.

3.Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ.

4. Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно.Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.

5. Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заагдсан материалын хамт өмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана. Тодруулбал,  иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана.
  • Өөрийн овог нэр, регистрийн дугаар, 
  • Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, 
  • Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ. 
Иргэн газар өмчилж авах өргөдөлдөө дараахь баримт бичгийг хавсаргана.
  • Засаг даргын тодорхойлолт

6.Дүүргийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

No comments:

Post a Comment

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ