Сонголт хийх үйл ажиллагааг дахин явуулах, хүсэлт хүлээн авах хугацааг сунгах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газрын байршил, мөн байршил тус бүр дээр хийгдэж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Газар өмчлөлийн цахим системд байршуулж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд А5-аас доошгүй хэмжээтэйгээр,үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-иос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагын вэб хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.

Батлагдсан байршил тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно.

Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулна.

Энэ журмыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллана.   

No comments:

Post a Comment

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ