Мэдээлэл авах

Иргэн О-ийн ярьснаар “газрын албан дээр очихоор байдаггүй гадуур ажилтай, хэмжилт хийнэ гээд явсан байдаг. Гадуур их ажилтай байдаг. Би их олон очиж байна. Дүү нарынхаа газрыг хөөцөлддөг. Хөгшин настай хүн хардаг болохоор надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй. Ер нь их албаны хэллэгтэй, нэг бүрчлэн ярьж өгдөггүй, иргэдэд мэдээлэл өгөхдөө энгийнээр ойлгуулах хэрэгтэй байна. Дараалал их, тэнд энд оч, үдээс хойш ингэнэ тэгнэ гээд нэг хүнийг нэлээн хэд явуулж байж бичиг баримтыг нь цэгцэлдэг” гэжээ. Харин Дархан-Уул аймгийн газрын албаны ажилтан М хэлэхдээ “Тухайн хүн ажилтнуудаас зөвлөгөө авч материалаа бүрдүүлсэн тохиолдолд хурдан, харин өөрөө хэн нэгнээс ам дамжиж мэдээлэл авсан хүмүүс уддаг. Жишээ нь, газар эзэмших гэрээ, гэрчилгээ хоёр нийлж байж хүчин төгөлдөр байгаа. Гэвч иргэд үүний аль нэгийг алга болгосон тохиолдол байдаг. Түүнийгээ олж ир гэж бид нар хүчин төгөлдөр зүйл нэхдэг, нөгөө хүн маань хаана хийснээ мэддэггүй. Тэгээд хэд хэдэн удаа явчихаараа хүнд суртал, хээл хахууль авах гэж байна гэдэг бухимдал төрдөг, тэр болгонд заавар зөвлөгөө өгдөг боловч хүн бүр ойлгодоггүй” гэжээ.

Сум, дүүргийн ЗД таны өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэх ёстойг та мэдэх үү? /Хот, орон нутгаар харьцуулсан /


Газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗД газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Үүнийг судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь шийдвэрлэх хугацааг мэдэхгүй байгаа нь газар өмчлөх тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалттай биш байгааг харуулна. Дээрх графикаас харахад орон нутгийн иргэд хотын иргэдээс мэдээлэл бага байна. Тухайн иргэн газраа өмчилж авахын тулд хаанаас, ямар ямар материал бүрдүүлэх талаар өөрийн харъяалагдах хороо, сум дээрээ очиж холбогдох ажилтнаас хамгийн түрүүнд мэдээлэл авдаг. Зарим иргэн хэнтэй уулзаж зөвлөгөө авахаа мэдэхгүй хугацаа алдах тохиолдол гардаг байна.


Сурвалж: USAID, The Asia Foundation, IRIMongolia. “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлан. 2013


No comments:

Post a Comment

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ