Нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай

  • Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй.
  • Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө.
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт хүсэхдээ иргэн дараах материалыг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Үүнд:
  1. Иргэний үнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан). Жич: Цахим иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авч лавлагааг үндэслэн тодорхойлолт олгоно.
  2. Өргөдөл (Өргөдлийг иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ, хуулбарласан цаасны ард бичээрэй). Та хүсэлт гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
  • Өргөдлийг гараар бичиж, ямар аймгийн ямар суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ. 
  • Тодорхойлолтыг зөвхөн нийслэлийн иргэн болон нийслэлд оршин сууж байгаад хөдөө орон нутагт шилжсэн иргэдэд гаргаж өгнө 
  • Тодорхойлолтыг зөвхөн орон нутагт хандан гаргах бөгөөд нийслэлийн дүүргүүдэд хандан гаргахгүй болохыг анхаарна уу.
  • Та гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хамтран газар өмчилсөн тохиолдолд нотариатаар орж хамтран өмчлөгч хасуулах гэрээ хийж, харъяалах дүүргийнхээ газрын албанд хандан гэр бүлийн аль нэг гишүүн дээр тухайн газраа үлдээн үлдсэн иргэнээс бусад гишүүд нь дахин газар өмчлөх эрхтэй.
  • Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт өгнө.

1 comment:

  1. Online Baccarat - How to play & win | How to play & win - Free
    Baccarat can also be played on mobile phones and tablets. A real money casino is one of the easiest and most 바카라 배팅 법 popular games on Android

    ReplyDelete

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ