Ахин газар өмчлүүлэх гэж байна

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэ сардаа багтаан таван байршилд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг эхлэхээр болжээ. Үүнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт,  Сүхбаатар дүүргийн  Архустай, Цолмон, Цээнэ гэсэн таван ам хамаарагдаж байгаа аж.

Зуслангийн газар өмчлөх иргэн нь тухайн газраа эзэмших эрх авсан байхаас гадна нэг удаа газар өмчилнө гэсэн Газрын тухай хуульд заасан заалттай нийцсэн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, та ахуйн зориулалтаар газар өмчилсөн бол давхар зуслангийн газар өмчлэх эрх үүсэхгүй. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстойг мэргэжлийн байгууллага анхаарууллаа.

Сурвалж: http://medeelne.mn

Гарын авлага

"Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" гарын авлага хэвлэгдэж гарлаа. Дүүрэг, хороодоор тараагдаж байна.

Газар өмчлүүлэх үйл ажиллагааны цахим бүртгэл эхэллээ

Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх үйл ажиллагааны цахим бүртэл явагдаж эхэллээ.

Сурвалж: МM агентлаг / Цагийн хүрд

Сонголт хийх үйл ажиллагааг дахин явуулах, хүсэлт хүлээн авах хугацааг сунгах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газрын байршил, мөн байршил тус бүр дээр хийгдэж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Газар өмчлөлийн цахим системд байршуулж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд А5-аас доошгүй хэмжээтэйгээр,үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-иос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагын вэб хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.

Батлагдсан байршил тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно.

Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулна.

Энэ журмыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллана.   

Цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршлын дагуу иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

Цахим системээс “хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргана.

Хуульд заасан материалаа бүрдүүлэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан иргэний хүсэлтийг дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хүлээн авч, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээлэлтэй тулган шалгана.

Газар өмчлөх тухай өргөдлөө энэ журмын 6.1-д заагдсан материалын хамт бүрдүүлж ирүүлсэн иргэнд өмчлүүлэхээр сонгогдсон нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлнэ.
Мэдэгдлийг хүлээж авсан иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгүүлнэ.

Геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөх газарт эргэлтийн цэг, тэмдэгт суулгаж,  тэмдэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 91 дүгээр тушаал“Хот, тосгон бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.
Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь тодорхой шаардлага, нөхцлийн дагуу геодези, зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил бүрт сонгож, эргэлтийн цэг тэмдэгт суулгах, улаан шугам тавих, газар хүлээлгэн өгөх акт үйлдэх ажлыг нэгдсэн журмаар гэрээгээр гүйцэтгүүлж, гарах зардлыг иргэд хариуцаж төлөх үүрэгтэй.

Геодези, кадастрын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний  өмчлөгдөх газарт мэдэгдлийн дагуу эргэлтийн цэг, тэмдэгт газар дээр нь суулгаж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хил, заагийн газарт  бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийг 3 хувь үйлдэн иргэнд 2 хувийг хүлээлгэн өгнө.

Дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийн 1 хувийг газар өмчлөх иргэнээс хүлээн авч холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргуулахаар нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.

Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж захирамжийг гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Газар өмчлөлийн цахим системд иргэн анх хүсэлт гаргахаас эхлэн өмчлөгдөх газрын байршил болон иргэний сонголтыг автоматаар гүйцэтгэх, сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу 3 сарын дотор зохион байгуулна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил батлагдахаас өмнө Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдаж иргэдээс өргөдөл хүлээн авсан газрууд нь батлагдсан 52 байршилтай давхацсан нөхцөлд хуулийн дагуу иргэдээс хүлээн авч, бүртгэгдсэнтэдгээр өргөдлийг Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Газар өмчилж авсан иргэн өмчилж авсан газартаахашаа, хайс барихдаа геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар акт үйлдүүлэн газарт тэмдэгжүүлсэн эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа барих бөгөөд хашааны хэмжээ, хил заагийг дур мэдэн өөрчлөх, сунгах, хил залгаа бусдын өмчийн газартай давхцуулан барихыг хатуу хориглоно.

Газар өмчлөлийн цахим системд хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлын сонголт хийх үйл ажиллагаа

  • Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг тухайн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу цахим систем автомат үйлдлээр сонгоно.                    
  • Цахим систем иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд   заасан сонголт хийх үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар хүсэлт гаргасан байршилд нэгж талбарын байршил сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.
  • Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага цахим системээс сонгогдсон газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлууд болониргэдийн мэдээллийг дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
  • Цахим системээс хүсэлт гаргасан байршилдаа газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй гэсэн хариу хүлээн авсан иргэн цахим системд хандан хүсэлт гаргахдаа хүлээн авсан баталгаажуулалтын дугаарыг ашиглан дахин цахим системд хандан өмчлүүлэх газрын байршлуудаас сонголт хийн хүсэлт гаргаж болно

“ Газар өмчлөлийн цахим систем”-ийн үйл ажиллагааны дараалал

Иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана. Үүнд:

1. Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч ньиргэндгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэн нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ.

2. Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ.

3.Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ.

4. Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно.Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ.

5. Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заагдсан материалын хамт өмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана. Тодруулбал,  иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана.
  • Өөрийн овог нэр, регистрийн дугаар, 
  • Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, 
  • Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ. 
Иргэн газар өмчилж авах өргөдөлдөө дараахь баримт бичгийг хавсаргана.
  • Засаг даргын тодорхойлолт

6.Дүүргийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

Өмнө нь гэр бүлийн гишүүд хамтдаа газар өмчилсөн тохиолдолд

Өмнө нь Нийслэлийн Засаг даргын Захирамжаар гэр бүлийн гишүүд хамтдаа өмчилж авсан газраа одоо гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлж бусад гишүүд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бас өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга хийхээр бол яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 20-нд “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А\403 дугаар Захирамж гарган, НИТХ-аас баталсан 2003-2014 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу 340 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2 “а” дахь заалтын дагуу хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь тус тус өмчлүүлэхээр болжээ.

Дээрх захирамжаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар  өмнө нь өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 274 өрхийн газрын бүртгэлийг өөрчилжээ. Түүнчлэн уг захирамж гарсантай холбогдуулан 277 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Газар өмчилж авсан иргэдийн газарт зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.


Анхаарах: Иргэдийн нийтлэг гаргаж байгаа алдаа нь Засаг даргын захирамж гарснаар газраа өмчилж авлаа гэж андуурдаг. Захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар Таны өмчлөх эрх баталгаажна.

Өмчлүүлэх газрын хаягийн зураг

НИТХ-ын Тэргүүлэгчид 2014 оны 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний хэсгийн газрын хаягийн зургийг баталсан.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрын хаягийн зураг гэдэг нь УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэн гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр бичих стандартын дагуу гаргасан зургийг хэлнэ.

Хаягийн зураг гарснаар Таны өмчлөх газар тодорхой хаягтай болж нэгдсэн бүртгэлд орж байгаа юм. Хаягийн зургийг нэгдсэн журмаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гаргана. Тодруулбал,

1. Баянзүрх дүүргийн Хожуулын ам \909 иргэнд\,
2. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёндын ам \4189 иргэнд\,
3. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой \869 иргэнд\,
4. Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булгийн 1-р хэсэг \7504 иргэнд\,
5. Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр \1483 иргэнд\ олгохоор бэлэн болжээ. 


 Баянзүрх дүүргийн Хожуулын ам




Сонгинохайрхан дүүргийн Соёндын ам



Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой



Багануур дүүргийн Тариан булаг



Багахангай дүүргийн Бор-Үзүүр
 

  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ