Иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас 20 байршлын хаягийн зургийг баталлаа


НИТХ-ын Тэргүүлэгчид 6 дугаар сарын 26-нд хуралдаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлаас 20 байршил болон зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний таван амны газрын    хаягийн зургийг баталлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 05 сарын 30 өдрийн 10/39 дугаар тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон  бөгөөд эдгээр байршлуудад газар өмчлөх эрхийг цахимаар олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас эдгээр байршлуудаас 20 байршилд хаягийн зураг гаргажээ.  Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газруудад хаягын зураг гаргаснаар таны өмчлөх газар тодорхой хаягтай болж байгаа юм.

Хаягийн зургийг гаргахдаа УИХ-аас баталсан Хаягжуулалтын тухай хуулийн дагуу Засгийн газраас гаргасан журмыг үндэслэсэн байна.  Журамд хаягжуулахдаа гудамжны нүүрэн талдаа байршлыг тухайн гудамжны баруун зүүн гар талд сондгой, тэгш гэсэн дараалсан хувьсах дугаарлалтын аргаар харъяалах газар зүйн нэршил дотроо дахин давтагдахгүйгээр дугаарлана, гудамжны нүүрэн талдаа бус байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орц буюу хаалга нь харсан талын гудамжинд хамааруулна, хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй бичнэ гэх зэргээр стандартуудыг нарийн тусгасан байдаг байна.

Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон зуслангийн газрын хаягийн зургийг баталлаа. Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 8 дугаар сараас эхлэн зохион байгуулна гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг болон  Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн эхний 5 амны хаягийн зургийг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурвалж: МM агентлаг / Цагийн хүрд

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын хаягийн зураг

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Баянзүрх дүүргийн 9, 24 дүгээр хороонд Баруун цагаан давааны урд ам, 25 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Цагдуултын ам, 87 га
Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, 155 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлт уулын баруун хоолой, 565 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн дөрөлж, 180 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Шар хөв, 76 га
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Түрүүний хөндий, 227 га
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Тахилтын хөндий, 184 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Долоон худгийн хөндий, 71 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, 517 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өндөр хаан уул, 69 га
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Цагаан чулуут, 576 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хожуулын ам, 166 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 1-р хэсэг, 64 га
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд Тоосгоны 2-р хэсэг, 64 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 1-р хэсэг, 526 га
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд Тариан булгийн 2-р хэсэг, 376 га
Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Бор үзүүр,160 га 

Зуслангийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн эхний 5 амны хаягийн зураг

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустай,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цолмон,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт

Сурвалж: www.ulaanbaatar.mn 

Мэдээлэл авах

Иргэн О-ийн ярьснаар “газрын албан дээр очихоор байдаггүй гадуур ажилтай, хэмжилт хийнэ гээд явсан байдаг. Гадуур их ажилтай байдаг. Би их олон очиж байна. Дүү нарынхаа газрыг хөөцөлддөг. Хөгшин настай хүн хардаг болохоор надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй. Ер нь их албаны хэллэгтэй, нэг бүрчлэн ярьж өгдөггүй, иргэдэд мэдээлэл өгөхдөө энгийнээр ойлгуулах хэрэгтэй байна. Дараалал их, тэнд энд оч, үдээс хойш ингэнэ тэгнэ гээд нэг хүнийг нэлээн хэд явуулж байж бичиг баримтыг нь цэгцэлдэг” гэжээ. Харин Дархан-Уул аймгийн газрын албаны ажилтан М хэлэхдээ “Тухайн хүн ажилтнуудаас зөвлөгөө авч материалаа бүрдүүлсэн тохиолдолд хурдан, харин өөрөө хэн нэгнээс ам дамжиж мэдээлэл авсан хүмүүс уддаг. Жишээ нь, газар эзэмших гэрээ, гэрчилгээ хоёр нийлж байж хүчин төгөлдөр байгаа. Гэвч иргэд үүний аль нэгийг алга болгосон тохиолдол байдаг. Түүнийгээ олж ир гэж бид нар хүчин төгөлдөр зүйл нэхдэг, нөгөө хүн маань хаана хийснээ мэддэггүй. Тэгээд хэд хэдэн удаа явчихаараа хүнд суртал, хээл хахууль авах гэж байна гэдэг бухимдал төрдөг, тэр болгонд заавар зөвлөгөө өгдөг боловч хүн бүр ойлгодоггүй” гэжээ.

Сум, дүүргийн ЗД таны өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэх ёстойг та мэдэх үү? /Хот, орон нутгаар харьцуулсан /


Газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗД газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Үүнийг судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь шийдвэрлэх хугацааг мэдэхгүй байгаа нь газар өмчлөх тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалттай биш байгааг харуулна. Дээрх графикаас харахад орон нутгийн иргэд хотын иргэдээс мэдээлэл бага байна. Тухайн иргэн газраа өмчилж авахын тулд хаанаас, ямар ямар материал бүрдүүлэх талаар өөрийн харъяалагдах хороо, сум дээрээ очиж холбогдох ажилтнаас хамгийн түрүүнд мэдээлэл авдаг. Зарим иргэн хэнтэй уулзаж зөвлөгөө авахаа мэдэхгүй хугацаа алдах тохиолдол гардаг байна.


Сурвалж: USAID, The Asia Foundation, IRIMongolia. “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлан. 2013


ГАЗАР ӨМЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ, ҮЕ ШАТ

Ховдод амьдардаг иргэн Д “Газраа өмчилж авахаар газрын албанд очиход бүрдүүлэх материалын жагсаалт байхгүй, мэргэжилтнүүд нь ийм материал бүрдүүлэх ёстой гэж амаар хэлж өгсөн. Уг нь бүрдүүлэх материалыг бичээд тавьчихвал заавал тэнд дарааллаж зогсоод байх хэрэг байхгүй. Мэдээллийн самбар дээр газар өмчлөлтэй холбоотой тодорхой мэдээлэл байдаггүй, зөвхөн зар, зорилго тавьсан байдаг. Их хүнд сурталтай харилцдаг. Байгаа нөхцөл нь тийм байдаг юм уу, ажил ихтэй байдаг юм уу? Очиход байхгүй нь их байдаг. Газар өмчилж авах материалыг бүрдүүлэхэд нэлээд сунжирдаг” гэж ярьжээ. Дээрх кейсээс харахад иргэд газраа өмчилж авах талаар мэдээлэл хангалттай биш, бүрдүүлэх материал нь тодорхой биш, чирэгдэл ихтэй гэж дүгнэж болохоор байна. Иргэдийн газраа өмчилж авах үе шатыг хууль болон холбогдох журмын дагуу зураглан харуулья.

Иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчлөх үе шат



Сурвалж: USAID, The Asia Foundation, IRIMongolia. “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлан. 2013



  © "Иргэдийн газар өмчлөх эрхийн хэрэгжилт" төсөл 2014 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ