Нийслэлийн газрын албанд бүртгэлтэй, кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт
1. "Геоид" ХХК. Утас 326204, Ленин клубын урд
2. "Мон мет" ХХК. Утас 318294, Спортын төв ордоны арканд
3. "Геомастер" ХХК. Утас 323211, Баруун дөрвөн зам, 11-р сургуулийн урд
4. "Аэрогеодези" ХК. Утас 324047, Баруун дөрвөн зам, Элба төвийн хажууд
5. "МепСкин" ХХК. Утас 99107675, Урт цагаан, 4-р корпус
6. "Топ сүрвэй" ХХК. Утас 323690, "Зоос гоёл" ХК-ий байранд
7. "Голденлайн" ХХК. Утас 451349, ХХААЯам, Хоршоологчдын байр 409
8. "Бест сүрвэй" ХХК. Утас 99059076, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно, Ослер
9. "Монмеп" ХХК. Утас 310134, Циркийн баруун талд, Саппоро зочид буудал
10. "Геосет" ХХК. Утас 330916, "Зоос гоёл" ХК-ий байранд
11. "Геокад" ХХК. Утас 452676, ХХААЯам, Хоршоологчдын байр
12. "Монзенит" ХХК. Утас 328700, Чингэлтэй дүүргийн зүүн талд, арканд, "Натур төв" 35
13. "Дирекцион" ХХК. Утас 99126453, СУИС-ийн хойно, "Вертикаль" ХХК-ий байранд
14. "АТТП" ХХК. Утас 315605, Урт цагаан, 2-р корпус, 2 давхарт
15. "Кард сүрвэй" ХХК. Утас 452860, Зүүн дөрвөн зам
16. "Шинэ кадастр" ХХК. Утас 99172224, Хүнсний 1-р дэлгүүрийн урд, Альфа төв
17. "ASME Mon" ХХК. Утас 96658979, ЧДЗДТГ-ын урд Тэрх цагаан нуур компаний байр
18. "Ширээгийн шугуй" ХХК. Утас 319891
19. "Инженер геодези" ХХК. Утас 322804, Хүнсний 20-ийн ард
20. "Газар сервис" ХХК. Утас 99080900, Хүнсний 1-р дэлгүүрийн урд
21. "Оюу сүрвэй" ХХК. Утас: 301765, БГД, Варьете бизнес төв, 409
22. "Хэт" ХХК. Утас 631584, Таван шар
23. "Эрэл" ХХК. Утас 91817279,
24. "Налуужим" ХХК. Утас 99005227,
25. "Онгихайрхан" ХХК. Утас 99247186,
26. "Лэнд мэп" ХХК. Утас 99133000,
27. "Геоботаник" ХХК. Утас 55255288,
28. "Эм Жи Си Инженеринг" ХХК. Утас 99111481,
29. "Комптрейд" ХХК. Утас 317776,
30. "Голубой Камень" ХХК. Утас 467210
31. "Бориг тэс" ХХК. Утас 99054832,
32. "Геоценоз" ХХК. Утас 331777,
33. "Топреференц" ХХК. Утас 322567, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно, Ослер төв
34. "Вайлд хорс" ХХК. Утас 70151525,
35. "Барга-Уул" ХХК. Утас 88019017, 5-р сургуулийн ард 43-р байр
36. "Галдэлгэр" ХХК. Утас 99148424, СХД, 14-р хороо, 13-р байр
37. "Эрдэнэ сүрвэй" ХХК. Утас 316864,
38. "Би Эс Энд Би" ХХК. Утас 99810458,
39. "Хасмарк" ХХК. Утас 99089568,
40. "Орд геод" ХХК. Утас 305231,
41. "Сөөм газар" ХХК. Утас 88909620, Налайх, 1-р хороо, Бадарлын 3
42. "Ану сүрвэй" ХХК. Утас 95882395,
43. "Дижитал мэппинг" ХХК. Утас 368673, БГД, Жамсранжавын гудамж -25,
44. "Лэнд мэжор" ХХК. Утас 315897, БЗД, 13-р хороолол, 36/2 байр
45. "Цахир хад" ХХК. Утас 252753, ТБД андуудын урд 13 давхар барилга
46. "Тэнхлэг уул" ХХК. Утас 88070219, СХД-ийн хойно, 5-р хороо, "Назу" ХХК-ий байр
47. "Суурь пирамид" ХХК. Утас 99052632, Налайх дүүрэг
48. "Ланрес" ХХК. Утас 99119238
49. "Ти Ти Эйч Жи" ХХК. Утас 99118158, ЧД, Жуулчны гудамж, Урт цагааны 2-р давхар 303 тоот
50. "Бэйс Пойнт" ХХК. Утас 99031260
51. "Дал-Далай" ХХК. Утас 99290324, ХУД 1-р хороо, 19-р хороолол 33-13
52. "Авир" ХХК. Утас 99116131, БЗД
53. "Моторс Ойл" ХХК. Утас 96607977, ХУД, 2-р хороо, ХУДЗДТГ-ын хойно, зуухны ашиглалтын газрын 1
54. "Сэт сүрвэй" ХХК. Утас 99098079, ЧД, Бага тойруу, Сувд төв 201 тоот
55. "Ланд сүрвэй" ХХК. Утас 99792078, БЗД 13-р хороо
56. "Ундрах хүч" ХХК. Утас 99118072, БГД 2-р хороо, 2-р хороолол, 63-2
57. "Дарьяажин" ХХК. Утас 99671947, БГД, Комплекс импорт
58. "Баянбалж" ХХК. Утас 88825685, БГД, 8-р хороо7-3-р байр1 давхарт
59. "Классик Лэнд" ХХК. Утас 96682333, СБД 16-р хороо, Сэлх гудамж
60. "Гурван хорол" ХХК. Утас 99729059, БД 7-р хороо, Хувьсгалчдын - Г 512
61. "Топазияа" ХХК. Утас: 91013331, СХД 16-р хороо, 1-р хороолол 27-101
62. "Экситос" ХХК. Утас: 99093157, Хүнсний 1-р дэлгүүрийн хойно
63. "Эрдэнэс цэций сүрвэй" ХХК. Утас 99701070, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
64. "Геоцацрал" ХХК. Утас 99086801, Ундрам плаза 33 тоот
Land Run
1990 ээд оны дундуур Монголын үдэсний телевизээр гардаг байсан гайхамшигтай орчуулга, дуу оруулалттай олон сайхан дэлгэцийн бүтээлүүдийн нэг болох Far and Away киног эргээд санъя. Сайхан амьдралын төлөө шинэ тивд хөл тавьсан иргэд хэрхэн газартай болж байсныг болон газар хэчнээн үнэ цэнэтэй өмч болохыг сэтгэлд хоногштол харуулсан байдаг билээ.
"Land Run of 1889" буюу1889 оны 4-р сард АНУ-ын Оклахома мужид явагдсан өргөн хүрээний газар өмчлөх эрхийн төлөөх уралдааны түүхэн үйл явдлыг энэхүү дэлгэцийн бүтээлд дүрслэн үлдээсэн байдаг ажээ.
"Land Run of 1889" буюу1889 оны 4-р сард АНУ-ын Оклахома мужид явагдсан өргөн хүрээний газар өмчлөх эрхийн төлөөх уралдааны түүхэн үйл явдлыг энэхүү дэлгэцийн бүтээлд дүрслэн үлдээсэн байдаг ажээ.
"ТҮЦ МАШИН" -ыг хэрхэн хэрэглэх вэ?
"ТҮЦ МАШИН" -ы байршил
“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.
Иргэний бүртгэлийн үйлчилгээ:
View ТҮЦ машины байршил in a larger map
Иргэний бүртгэлийн үйлчилгээ:
- Санал хүсэлт, өргөдөл гомдол
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
- Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
View ТҮЦ машины байршил in a larger map
Газраа өмчилж авсаны давуу тал
- Иргэдийг хуульд заасан эрхийнх нь хүрээнд өөрийн өмчтэй болгох
- Газрын эдийн засгийн чадавхи нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болно.
- Иргэд газраа өмчилсөн тохиолдолд газар дахин төлөвлөлтөнд оруулахад санаа зовох зүйлгүй байна.
- Газрын дахин төлөвлөлтөнд иргэдийн газар саадгүй орох нөхцөл бүрдэнэ.
- Газрын дахин төлөвлөлтөнд хамрагдаж байгаа хашааны газар бүр эрхийн нэг хэлбэртэй байвал иргэд төдийгүй гүйцэтгэгч байгууллагын хувьд тус ажилд зарцуулах хугацаа, зардал хэмнэнэ.
- Газрын зөрчил, маргаан тодорхой хэмжээгээр буурсан байна.
- Газрын үнэн зөв, нэгдсэн мэдээллийн сантай болно.
Газар өмчлөх эрхийг баталгаажуулах
Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль" -д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.
Нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай
- Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй.
- Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө.
- Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт хүсэхдээ иргэн дараах материалыг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан). Жич: Цахим иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авч лавлагааг үндэслэн тодорхойлолт олгоно.
- Өргөдөл (Өргөдлийг иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ, хуулбарласан цаасны ард бичээрэй). Та хүсэлт гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
- Өргөдлийг гараар бичиж, ямар аймгийн ямар суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ.
- Тодорхойлолтыг зөвхөн нийслэлийн иргэн болон нийслэлд оршин сууж байгаад хөдөө орон нутагт шилжсэн иргэдэд гаргаж өгнө
- Тодорхойлолтыг зөвхөн орон нутагт хандан гаргах бөгөөд нийслэлийн дүүргүүдэд хандан гаргахгүй болохыг анхаарна уу.
- Та гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хамтран газар өмчилсөн тохиолдолд нотариатаар орж хамтран өмчлөгч хасуулах гэрээ хийж, харъяалах дүүргийнхээ газрын албанд хандан гэр бүлийн аль нэг гишүүн дээр тухайн газраа үлдээн үлдсэн иргэнээс бусад гишүүд нь дахин газар өмчлөх эрхтэй.
- Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт өгнө.
Газрын гэрчилгээний үнэ төлөх дансны дугаар
- Хүлээн авагч байгууллага:
- Банкны нэр:
- Дансны дугаар:
- Гүйлгээний утга: Гэрчилгээний үнэ
- Төлбөрийн хэмжээ: Иргэн 20'000 төг. (Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай), Иргэн, ААН, байгууллага 70'000 төг. (Гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтаар)
Газрын төлбөр төлөх дансны дугаар
- Хүлээн авагч байгууллага:
- Банкны нэр:
- Дансны дугаар:
- Гүйлгээний утга:
- Төлбөрийн хэмжээ:
Эзэмшиж буй газраа өмчилж авахад бүрдүүлэх материал
- Өмчлөх өргөдөлийн маягт бөглөх
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ (Эх хувь)
- Цахим үнэмлэхний хуулбар
- Газрын кадастрын зураг (Эх хувь)
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд бүрдүүлэх материал
- Өргөдөл, Албан бичиг (Гэрчилгээ хүчингүй болгуулах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт)
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан тухай баримт. Сонингийн хүчингүй болгосон хэсгийн хайчилбарыг тодруулж хавсаргах (Овог, нэр, гэрчилгээний дугаар болон захирамжийн огноо дугаараар нь зарлуулна)
- Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас тодорхойлолт авах (100 айлд байдаг)
- Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас эд хөрөнгөтэй эсэх архивын лавлагаа
- Цахим үнэмлэхний хуулбар
- Газрын кадастрын зураг
Газрын кадастрын зурагт өөрчлөлт (нэр, хаяг өөрчлөх) оруулахад бүрдүүлэх материал
- Өргөдөл
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар
- Цахим үнэмлэхний хуулбар
- Газрын кадастрын зураг (Эх хувь)
- Хариуцсан мэргэжилтэний зөвшөөрсөн тухай тодорхойлолт
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЭЭ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ (Эх хувь)
- Цахим үнэмлэхний хуулбар
- Газрын кадастрын зураг (Эх хувь)
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөр төлсөн баримт (Төлбөрийн байцаагчтай уулзах)
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗРЫН ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЭРХ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ (Эх хувь)
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Эрх шилжүүлж байгаа болон шилжүүлэн авагч 2 талын өргөдөл
- Нотариатаар батлагдсан эрх шилжүүлсэн тухай гэрээ (Эх хувь)
- Газрын кадастрын зураг (Эх хувь)
- Нас барсан бол нас барсан гэрчилгээний хуулбар, нотариатаар батлагдсан өв залгамжлах гэрчилгээ (Эх хувь)
- Газрын төлбөр төлсөн баримт
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР БАТАЛГААЖУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Өргөдөл
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Цахим үнэмлэхний хуулбар
- Газрын кадастрын зураг
- Газрын төлбөр төлсөн баримт
ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ
1992 оны шинэ Үндсэн хуулиар эдийн ба эдийн бус баялаг эзэмшигчийн эрх, түүний дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн харилцааг хуулиар хамгаалах үндсийг тодорхойлсон билээ. Тухайлбал, шинэ Үндсэн хуулиас өмнө “өмч” хэмээх ойлголтыг нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит зүйл гэж төсөөлж хуульчилдаг байсан бол 1992 оны Үндсэн хуулиар нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлээс гадна эдийн харилцаа өмч юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
1990-ээд оны эхэн үед бид өмч хувьчлалын асуудалд бодит өмчийн сэтгэлгээгээр хандаж, тухайн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөж зах зээлд өрсөлдөх ямарч мэдлэггүй боловч том объектыг худалдан болон “бусад аргаар” хувьчилж авбал баян болно гэсэн сэтгэлгээгээр социализмын үед байсан бүх үйлдвэрүүдээ бусниулсан билээ. Өмч хувьд очсон нь сайн хэрэг боловч олон зуун мянган ажилчид ажилгүй болж ядууран, хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбарууд бүгд хаалгаа барьсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай бидний мэдлэг хичнээн “андуу ташаа” байсныг харуулж билээ. Тэрхүү үйлдвэрийн объект нь ашиг өгөхөөс илүү ур чадвар бүхий ажилчид нь баялаг бүтээж, түүнийг удирдах менежментийн харилцаа өмчийг бий болгон аривжуулдаг гэдгийг одоо ч дутуу үнэлсээр байна. Ер нь үл хөдлөх эд хөрөнгө гэж юу вэ? Эрх зүйн шинжлэх ухаанд “газар болон түүнтэй салшгүй холбоотой, устгах буюу зориулалтыг нь өөрчлөхгүйгээр шилжүүлэн байршуулах боломжгүй барилга, байгууламж”-ийг үл хөдлөх хөрөнгө гэдэг байна.
Суурин соёл иргэншилтэй хүмүүсийн эрхлэх аж ахуй нь газар тариалан, үйлдвэр, уурхай, тэдгээр нь газартай салшгүй холбоотой. Монголчууд эрхлэж буй аж ахуйгаа үр ашигтай байлгах гэж билчээр хөөн амьдардаг. Бас сонирхолтой нь уурхайгаас газрын баялгийг ухаад дуусгадаг. Мал сүрэг билчээр сайтай л бол өсөж үрждэг, эдийн засгийн үр ашиг өндөртэй. Эндээс л суурин болон нүүдлийн соёл иргэншлийн ялгаатай соёл харагддаг юм. Монголын эдийн засгийн үндэс болох мал сүрэг, түүнийг эдийн засгийн үр ашигтай байлгах билчээрийн газартай холбоотой асуудлууд бидний өрнөдөөс ялгагдах соёлын ялгааг харуулдаг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-д байгаа “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиуд батлагдан мөрдөгдөж байна.
Монгол улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу хот суурин газар, газар өмчлөх боломжтой. Хэдийгээр 10 гаруй жилийн өмнөөс Монгол Улсын иргэд гэр бүлээрээ болон 2008 оноос иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон боловч газар өмчлөлийн эдийн засгийн харилцааг тэр бүр ойшоохгүй, газрын харилцаатай холбоотой бүтэц, зохион байгуулалт оновчтой биш байгаагаас энэ ажил нилээд удаашралтай байна. 2013 оны 10 дугаар сард АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын Засаглал ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны тайлангаас үзвэл нийт иргэдийн зөвхөн 11.8 хувь нь л газраа өмчилж авчээ. Өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах сэтгэлгээ бас л биднээс хол хөндий хэвээр байна. Өмчлөлийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад туслах төрийн үйлчилгээ ч тодорхой бус байгаагаас нэгэнт хувьчилж авсан газраа алдахаас бүгд л айдаг байна. Уг нь өмчилж авсан газраа өв залгамжилж, барьцаалж, түрээсэлж, худалдаж болохыг л эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэж үздэг төдийгүй түүнийг хөрөнгийн эрхээр дамжуулан хэрэгжүүлдэг.
Дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш арван жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн 8 орчим хувь нь л өөрийн нэр дээр газраа өмчилж авсан байна. НИТХ-аас өнгөрсөн 2013 онд гарсан шийдвэрийн дагуу гэр бүл, ахуйн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 7 дүүргийн 52 байршлын 15309 га газрыг нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон байна. Уг тогтоолын дагуу нийслэлийн 164620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх ажээ. Энэхүү ажлыг зохион байгуулахдаа цахим хэлбэрээр, ТҮЦ машинаар өргөдлийг хүлээн авч газар өмчлөхөд төрийн албан хаагчдын оролцоог багасгах улс төрийн шийдэлд бас хүрсэн байна. Мөн 4 дүгээр сарын 1-ээс уг ажлыг эхлэхээр болсон нь иргэдэд багагүй хүлээлт үүсгэснийг www.umch.ub.gov.mn цахим хуудсанд үлдээсэн иргэдийн сэтгэгдэлээс харж болох юм. Тиймээс уг хугацааг хойшлуулж, бэлтгэл ажлыг хангах шийдвэр саяхан гарлаа.
Иргэд маань урт хугацаатай баталгаатай хөрөнгийн эрхтэй байх нь тэдэнд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж олгоно. Юуны өмнө хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог сайжруулсанаар хөрөнгийн худалдаа, борлуулалт бусад үйл ажиллагааг баримтжуулан хөрөнгийн эрхийн баталгааг бий болгоно. Газар өмчлөл албан ёсны болоход хөрөнгийн эрхийн бүртгэл чухал ач холбогдолтой төдийгүй газар өмчлөхөд тэгш оролцоог хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөрөнгийн эрхийн бүртгэлийн байдлыг харах боломжийг бий болгодог байна.
Дээр дурдсан Хараат бус судалгааны төвийн хэрэгжүүлсэн “Геодези, Картограф болон Газрын албаны ил тод байдлыг сайжруулах” кейс судалгааны дүнгээс харвал газраа өмчлөн авч буй иргэд газар өмчлөх шийдвэрийг эрх бүхий байгууллагаас аваад хөрөнгийн эрхийн бүртгэлээ хийлгэхгүй байх тохиолдол их байна. Бас газар өмчилж авах нь иргэдийн амьжиргааны түвшин, газар өмчлөлийн талаар олж авч буй мэдээлэлтэй нь шууд хамааралтай байна. Манай орны хувьд гэр бүлийн өмчийн харилцаа болон хөрөнгийн зах зээл сул хөгжсөнтэй холбоотойгоор иргэдийн өмчилсөн газар сонгодог утгаараа зах зээлийн эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа төдийгүй иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн өгөөж ашгийг ойлгохгүй хүндрэлүүд бий болж байна. Газрын үнэлгээ нэг мөр тодорхой хийгдээгүй, хотын аль зэрэглэлийн бүсэд байгаагаас хамааруулан газрын нэгдсэн үнэлгээг тогтоож өгөөгүйгээс газрын үнэ цэнийг ойлгох ойлголт бага байна. Харин мэдээлэлтэй байгаа төрийн албан хаагчийн хувьд байдал өөр бөгөөд “газрын наймаа” гэх хэлц үг бодит утгаа алдахгүй байна.
Иргэд газар өмчилж авах талаарх мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаа хэдий ч иргэдийн ойлголт мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа нь иргэд газар өмчлөлийн асуудалд ач холбогдол өгөхгүй, газар өмчилж авахад идэвхигүй хандаж байгаагаар илэрч байна. Иймээс АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Ил тод байдлыг дэмжих иргэний нийгмийн түншлэл”-ийн хүрээнд газар өмчлөлийн талаар иргэдэд хүргэж буй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бэлтгэж хүргэх, тайлбарлан таниулах ажлыг нийгмийн эмзэг ядуу, боловсрол багатай хүмүүс болон бусад тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан сургалт явуулах, газрын харилцаатай холбоотой байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд “Иргэдийн газар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах нь” бичил төсөл 3 дугаар сарын 3-аас 6 дугаар сарын 30-ийг дуустал хэрэгжиж байна.
Иргэд газар өмчилж авсанаар үл хөдлөх хөрөнгөтэй болж, орлогоо нэмэгдүүлэн, амьдралаа сайжруулахад тухайн төсөл бага боловч нөлөөлж, иргэдэд тодорхой мэдлэг мэдээлэл өгөх боломжтой юм. Энэ хүрээнд газар үл хөдлөх хөрөнгийг хэрхэн өмчилж авах, эзэмших, захиран зарцуулах, үр ашгийгамьдралаа дээшлүүлэхэд хэрхэн ашиглах аргачлал бүхий мэдээлэл өгөх, энэ талаарх хуулийн зүйл заалтыг мэдэх, зөв ойлгож ухаарах мэдээлэл, мэдлэг олгох, газар өмчлөх эрхээ баталгаажуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлж чадсан иргэдийн амжилт сургамжийг бусдад түгээх ажлуудыг хийнэ. Эдгээр нь газар өмчлөлийн талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, сэтгэлггээ хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
В. Удвал-Төслийн зохицуулагч, чөлөөт судлаач
Subscribe to:
Posts (Atom)